Дэлгэрэнгүй мэдээлэл
Монгол–Японы Төр, хувийн хэвшлийн XIII зөвлөлдөх уулзалтыг 2026 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Эдийн засаг хөгжлийн яам болон Гадаад харилцааны яам хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Тус уулзалт нь Монгол, Японы худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэх, хоёр орны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүний нөөцийн хөгжил, менежментийн шилдэг туршлагыг харилцан нэвтрүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломжуудыг тодорхойлоход чиглэнэ.
Уулзалт нь сэдэв тус бүрээр илтгэл, танилцуулга хийж, асуулт, хариулт болон санал солилцох хэлбэрээр явагдана. Мөн Монгол, Японы аж ахуйн нэгжүүд болон төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслол зохион байгуулагдана.
Японы төр, хувийн хэвшлийн төлөөлөгч нартай шууд холбоо тогтоож бизнесийн шинэ боломж нээх сонирхолтой байгууллагуудыг уулзалтад идэвхтэй оролцож, бүртгүүлэхийг урьж байна.
