2026.11.17 · Мягмар 08:30–17:30
Утас77277070
Арга хэмжээ, сургалт
Арга хэмжээ

ТЭСО ФҮҮДС ГРУПП-ийн шинээр ашиглалтад орсон ТЭСО ФҮҮДС ПАРК үйлдвэртэй танилцах аялал

ТЭСО ФҮҮДС ГРУПП-ийн шинээр ашиглалтад орсон ТЭСО ФҮҮДС ПАРК үйлдвэртэй танилцах аялал

Дэлгэрэнгүй мэдээлэл

МҮХАҮТ-ын 2025 Оны Шилдэг Энтрепренёр Гранпри цомын эзэн, ТЭСО ФҮҮДС ГРУПП-ийн шинээр ашиглалтад орсон ТЭСО ФҮҮДС ПАРК үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах аялалд урьж байна

МҮХАҮТ-аас зохион байгуулдаг Энтрепренёр шалгаруулалтын “Оны Шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгарсан компаниудын ажлын амжилт туршлагыг бусад гишүүд, бизнес эрхлэгчдэд таниулан сурталчлах, цаашид гишүүд хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Энтрепренёрийн аян”-г 2005 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Энэ удаа ТЭСО ФҮҮДС ГРУПП-ийн шинэ үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах аяллыг зохион байгуулах гэж байна.

Хүний тоо хязгаартай тул нэг компаниас нэг хүн байх бөгөөд зөвхөн Танхимын гишүүд оролцох боломжтой. Мөн хүний тоо гүйцсэн тохиолдолд бүртгэл хаагдахыг анхаарна уу.

Доорх линкээр орж бүртгүүлнэ үү.

Хугацаа: 2026.11.24-ны өдрийн 09:30-13:30

Цуглах газар: МҮХАҮТ  /тусгай автобусаар үйлчилнэ. Танхим- Тэсо Фүүдс- Танхим/

Утас: 77277070 (2), 99046587

Цахим шуудан: organic@mongolchamber.mn